Дэлхийн хамгийн гүн газар доорх байгууламж бол Хятадын цөмийн командлалын байр

9-р сарын 14, 2023 - 09:12
1 жил өмнө
 0  74
Дэлхийн хамгийн гүн газар доорх  байгууламж бол  Хятадын цөмийн командлалын байр

ДЭЛХИЙН хамгийн гүн газар доорх байгууламж 6500 фут буюу бараг 2000 метр, сая орчим хүнийг багтаах боломжтой Хятадын цөмийн командлалын байр одоогоор "дэлхийн хамгийн гүн" байгууламж бөгөөд үүнийг "жижиг хот" ч гэж нэрлэдэг.

Энд Ши Жиньпин болон түүний армийн шийдвэр гаргах дээд удирдлагын байр юм. Энэ байгууламж нууцлагдсан бөгөөд Бээжингийн баруун талд байдаг бөгөөд гол хаалга нь Баруун Хиллс үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд, Хятадын дээд удирдагчдын төв байрнаас холгүй байрладаг бөгөөд 2014-2015 онд байгуулагджээ. 


Энэ байгууламжид нэг сая хүнд зориулсан орон зай, хэрэгцээт зүйлсийн хангамж, тэдгээр хүн бүрт хангалттай ундны усаар хангахаар бэлтгэгдсэн гэжээ.

Өдөрт 24 цагаар ажилладаг бөгөөд цөмийн дайны эхэн үед ерөнхийлөгч болон түүний хамгийн ойрын хамтрагчдыг хамгаалах зориулалтай нь ойлгомжтой гэж The Sun мэдээллийн сайт нийтэлжээ.

Гэхдээ энэ байгууламжийн талаар маш бага бичлэг, гэрэл зургийн нотлох баримтууд цацагдаагүй байгаа юм.

Харин 2017 онд тус улсын CCTV телевизээр тус төвийн зарим дотоод засал, суурилуулалтыг бүрэн гүйцэд харуулсан дүрс бичлэгийг цацжээ.

Үүнд янз бүрийн мэдээлэл, видео холбоосыг харуулсан хэдэн арван метр өргөн асар том видео дэлгэц бүхий хоёр давхар гол танхим багтдаг.

Өрөө индэр, дэлхийн газрын зураг ерөнхий командлагчийн тусгай сэнтий  гэх мэт зүйлээр тохижуулжээ.


Ерөнхий командлагчийн хоёр талд бусад ХЗХ-ны гишүүд болон ХАЧА-ын дээд албан тушаалтнуудад зориулсан хоёр эгнээ суудал байв. Тэдний ард янз бүрийн ажилчдын ажлын байр байсан. Мөн энэ бункер нь сүүлийн жилүүдэд томоохон шинэчлэлт хийгдсэний дараа дэлхийг сүйрүүлэх армагеддон цөмийн зэвсгийг хөөргөхөд бэлэн байна гэж The Sun мэдээлэв.

Share:
74

like

dislike

love

funny

angry

sad

wow