Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандартыг боловсруулж байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах талаар байгалийн бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих талаар заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандарт”-ын төсөл боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн хүрээнд салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн батлуулахаар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.