Гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн үү?

1-р сарын 14, 2025 - 10:33
21 цагийн өмнө
 0  18
Гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн үү?

Гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна.  МҮБХ-ноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулсан. Энэ хүрээнд МОНАДА (Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага)-аас бөхчүүдийн бэлтгэлээр явж допингийн явцын шинжилгээ авч байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл бөхчүүдийг шинжилгээний хариу ар араасаа ирж байгаа бөгөөд гурван шинжилгээний “А” дээжийн сорьц зөрчилтэй гарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Архангай аймгийн харьяат аймгийн арслан цолтой бөх энэ удаагийн шинжилгээнд бүдэрчээ.  Өчигдөр болсон  “Шинэ үндсэн хуулийн ойн барилдаан”-д зодоглохоор бүртгүүлээд байсан ч шинжилгээний хариутай холбоотой асуудлаар бүртгэлээс хасагдсан тухай мэдээлэгдэж эхэллээ.  Мөн Өмнөговь, Хэнтий аймгийн харьяат сумын цолтой бөхчүүд допингийн зөрчил гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны хүнээс тодруулж үнэн эсэхийг асуухад "үнэн зөвийн тухай ярихад эрт байна. Баталгаажуулсан шинжилгээний хариуг хүлээж байна" хэмээсэн юм.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow