20 хүүхэд зодсон багшийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг /2023.12.22/ цахим орчинд цацагдсан. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхдээ соробан сампингийн багш нь зоддог, толгой руу нь цохидог болохыг удаа дараа хэлсэн байна. Тиймээс эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр тус багш хүүхдүүдийн толгой руу цохих, нүүр рүү нь алгадах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасныг илрүүлсэн байдаг. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.