Малд явсан хүү сураг алдарч, унаж явсан морь нь сүрэгтээ ирсэн байна
Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газраас 05 дугаар сарын 25-ны 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна. Энэ тухай дуудлага энэ сарын 26-ны өдрийн 00:53 цагт Онцгой байдлынханд ирсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 13 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.