2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ

5-р сарын 26, 2023 - 09:48
2 жил өмнө
 0  8
2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га
  • Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га
  • Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га
  • Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га
  • Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га
  • Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га
  • Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.

Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, нэг байршилд тоглоомын талбай, зургаан байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гурван байршилд ногоон байгууламж хийх юм.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow