Хятадын “T-Flight” гэдэг цоо шинэ загварын цахилгаан соронзон галт тэрэг хурдны шинэ дээд амжилтыг тогтоожээ

3-р сарын 1, 2024 - 22:09
10 сарын өмнө
 0  25
Хятадын “T-Flight” гэдэг цоо шинэ загварын цахилгаан соронзон галт тэрэг хурдны шинэ дээд амжилтыг тогтоожээ

 Соронзон дэрт уг галт тэрэг вакуум хоолой дундуур цагт 623 гаруй км хурдалсан байна. Туршилтыг Шаньси мужийн Датун хотод хийжээ.


Галт тэрэг тогтвортой соронзон хөндийрүүлэлт бүхий хоёр км урт туршилтын хоолой дундуур хурдалсан байна. Харин уг тээврийн хэрэгслийг зохион бүтээсэн Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац (CASIC) туршилтын дүнг тодорхой зарлаагүй тул цахилгаан соронзон галт тэрэгний бодит хурд нь дээр дурдсан үзүүлэлтээс илүү өндөр байж магадгүй. Энэхүү төсөл нь цагт 1000 км-ээс илүү хурдалдаг, өөрөөр хэлбэл арилжааны нисэх онгоцноос хурдан галт тэргийг зохион бүтээх зорилготой юм.


Хятадууд 600 км/ц хүртэл хурдлах чадалтай галт тэрэг бүтээжээ - Үндэсний  мэдээллийн портал сайт - mongolcom.mn

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow