Л.Анхзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

5-р сарын 21, 2024 - 07:21
7 сарын өмнө
 0  124
Л.Анхзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 66, 73 кг жинд медальтнууд тодорлоо.

Манайхаас энэ өдөр хоёр жүдоч шигшээ барилдаанд тунаж үлдсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа нар медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.

ДАШТ-д анх удаа зодоглосон Л.Анхзаяа Бразилын Даньел Гаргнинийг торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн ДАШТ-д Монголын багийн авч буй хоёр дахь, нийт 34 дэх медальтан болж байна. 

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д сүүлийн гурван жил дараалан медалийн төлөө өрсөлдсөн Л.Энхрийлэн Японы Момо Тамаокид дийлдсэнээр шагналт байрт орлоо.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэр тэмцээний мэдүүлэгт багтсан байсан ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Улмаар гавьяатыг орлож ДАШТ-д оролцохоор Абу Дабиг зорьсон Л.Анхзаяа дэлхийгээс медаль зүүлээ.

Share:
124

like

dislike

love

funny

angry

sad

wow