"Баавгайн хөндий" уран сайхны кино Монголд нээлтээ хийнэ
"Баавгайн хөндий" баримтат кино нь олон улсын фестиваль, наадмуудаас 20 шагнал авчээ.
Дэлхийн уушги болсон таван тивийн онгон зэрлэг байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар бүтээсэн уг киноны гол үзэл санаа нь уур амьсгалийн өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлсэн юм. Мөн хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэжээ.
Францын "ARTE TV"-ийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан байна.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн юм.
Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаа 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас Шангрила "IMax"-т болно.