Кувейтын эмир Наваф ас-Сабах таалал төгсчээ
Кувейтийн удирдагч, шейх Наваф аль-Ахмад аль-Жабер аль-Сабах 86 насандаа таалал төгссөн тухай тус улсын төрийн телевиз мэдээллээ.
Наваф 2020 онд өөрийн ах Сабах аль-Ахмад аль-Сабахаас эмирийн ширээг залгамжлан авсан юм. Төрийн KUNA агентлагийн мэдээгээр эрүүл мэндийн байдал нь дордсон Наваф өнгөрсөн сараас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ням гарагт болсон оршуулах ёслолд зөвхөн эмирийн отог овгийнхон оролцсон байна. Харин Кувейт улс даяар 40 хоногийн гашуудал зарлажээ.
Тус улсын засгийн эрхийг талийгаачийн дүү 83 настай Мишаал аль-Ахмед аль-Жабер ас-Сабахт шилжүүллээ.