ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэрийн хамааралтай есөн компани бүртгэлгүй нүүрс гаргасан тухай сонсголоор ярив

12-р сарын 18, 2023 - 14:50
12 сарын өмнө
 0  44
ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэрийн хамааралтай есөн компани бүртгэлгүй нүүрс гаргасан тухай сонсголоор ярив

Нүүрсний хулгайн нээлттэй сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорт сэдвийн хүрээнд шинжээчдийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авч байна. Энэ асуудлаарх шинжээчийн дүгнэлтэд Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүйг дурдав. Олон улсын С зөвшөөрөлтэй 487 ААН-ийн 246 тээвэрлэгч нийт 52 030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг бүртгэлгүй гаргасан зөрчлийг нүүрсний сонсгол илчлэв. Гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүйгээр нүүрс тээвэрлэсэн компаниудын төр болон улс төрийн хамаарлыг танилцууллаа. Энэ дунд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамааралтай есөн компани байна.

  1. Эко глобал ложистик ХХК – 519.192  тонн

  2. Шанхын Хэц ХХК- 183.210 тонн

  3. Алтаннууц ХХК-139.016 тонн

  4. Цэций гуа ХХК-130 931 тонн

  5. Дэлгэрэхцагаан овоо ХХК- 10782 тонн

  6. Аранзал алаг ХХК-53.657 тонн

  7. И коммодитс монголиа интеллижент ложистикс ХХК-14.691 тонн

  8. Хансахиус ХХК-6.424 тонн

  9. ВВ транс ХХК-5.049 тонн буюу нийтдээ 1 сая тонн нүүрсийг бүрдүүлэлтгүй гаргасныг шинжээчдийн дүгнэлтэд дурдлаа.

 Хамааралтай хэмээн тогтоогдож байгаа хүмүүс нь тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшдэг эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмнө нь бүртгэгдэж байсан, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд идэвхтэй хувьцаа эзэмшигч байсан гэх үзүүлэлт болон энэ компаниудтай нэгдмэл ашиг сонирхолтой компаниудыг хамтран эзэмшдэг байна.

 

Share:
44

like

dislike

love

funny

angry

sad

wow