"Крокус сити"-ийн халдлагаар нас барагсдын тоо 133 хүрэв

3-р сарын 24, 2024 - 09:27
9 сарын өмнө
 0  22
"Крокус сити"-ийн халдлагаар нас барагсдын тоо 133 хүрэв

ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд Баасан гаригт зэвсэгт этгээдүүд гал нээснээр олон хүн нас барж, шархдаад байна.


"BBC" агентлаг гуравдугаар сарын 23-ны 22:55 цагт мэдээлснээр нас барагсдын тоо 133 хүрчээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яам хоёр долоо хоногийн өмнө Москвад байх иргэддээ олон нийтийн цуглаанаас хол байхыг сэрэмжлүүлж байжээ.  Элчин сайдын яам "Хэт даврагчид Москвад болох олон нийтийн цуглааныг онилж байна" гэж тухайн үед мэдэгдсэн. Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш мэдэгдэл хийхдээ "Исламын улс бүлэглэлээс бидэнд маш ноцтой аюул заналхийлж байна.


Бид Москвад болсон халдлагыг эрс буруушааж, тэвчихийн аргагүй гэж үзэж байна. Тэднийг дэлхийн өөр хаана ч дахин цохилт өгүүлэхгүйн тулд бүх улс хамтран ажиллахыг уриалж байна" гэжээ. 

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow