Korean Air компани зорчигчдынхоо биеийн жинг хэмжихээр боллоо
Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани дотоодын болон олон улсын нислэгийн зорчигчдынхоо биеийн жин, гар тээшний жинг тодорхой хугацаанд хэмжихээр болжээ.
Тухайлбал Гимпо нисэх буудлаар дамжих дотоод нислэгийн зорчигчдын биеийн жинг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны хооронд, Инчон нисэх буудлаар дамжих гадаад нислэгийн зорчигчдын биеийн жинг есдүгээр сарын 8-наас 19-ний өдрүүдэд хэмжихээр болжээ.
Зорчигчдын нэр усыг авалгүйгээр ингэж цуглуулсан мэдээлэл нь цаашдын нислэгийн аюулгүй байдлыг хангах, стандарт тогтооход ашиглагдах гэнэ.
Хэмжилтэд оролцох хүсэлгүй зорчигчид өмнө нь нисэх буудлын ажилтанд мэдэгдэх ёстой ажээ.
2017 онд зохион байгуулсан өмнөх хэмжилтээр насанд хүрсэн эрэгтэй зорчигчийн стандарт биеийн жинг 81 кг, эмэгтэй зорчигчийн стандартыг 69 кг-аар тогтоож байсан юм байна.
Харьцуулбал АНУ-ын холбооны нислэгийн захиргаа насанд хүрсэн эрэгтэй зорчигчийн биеийн стандарт жинг 88.4 кг, эмэгтэй зорчигчийн жинг 70.3 кг-аар тогтоосон байдаг.
Онгоцнууд шаардлагатай хэмжээнээсээ 1 хувь илүү түлш шатахууны нөөцтэй нисдэг.
Дээрх хэмжилтээр уг нөөц шатахууны хэмжээг шинэчлэн тогтоодог бөгөөд оновчтой хэмжээг тогтоосон тохиолдолд жил бүр $1 тэрбум орчмын түлш шатахуун хэмнэх боломжтой байдаг гэнэ.
Өмнөд Солонгосын хуулиар ийм хэмжилтийг таван жил тутамд зохион байгуулдаг аж.