Киришима Б.Лхагвасүрэн: Цор ганц мөрөөдлөө биелүүлмээр байна
Озэки Киришима Б.Лхагвасүрэн Кюүшү башёд түрүүлснийхээ дараа буюу өчигдөр уламжлал ёсоор хэвлэлийн бага хуралд оролцжээ. Энэ жилийн эхний Хацү башёд үзүүрлэж, 11 даваа авсан Б.Лхагвасүрэн Харү башёд түрүүлснээр озэки цолонд илүү ойртож, тавдугаар сарын башёд 11 даваа авснаар озэки цолны болзлыг хангаж, багшийнхаа амжилтыг давтсан бол энэ оны сүүлийн башёд түрүүлснээр хоёр дахь түрүүгээ хүртсэн юм. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр багшийнхаа нэрээр түрүүлсэндээ туйлын баяртай байгаагаа хэлсэн байна.