Б.Сэр-Од олимпын оноогоо ахиулж, Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

2-р сарын 27, 2024 - 20:03
10 сарын өмнө
 0  19
Б.Сэр-Од  олимпын оноогоо ахиулж,  Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Японы Осака хотод болдог марафон гүйлтийн уралдаан шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн марафонд зохион байгуулагч орноос гадна Австрали, АНУ, Австри, Канад, БНСУ, БНХАУ, Герман, Нидерланд, Бразил, Кени, Уганда, Этиоп, Итали, Монгол зэрэг 14 орны шилдэг тамирчид урилгаар оролцсон байна.“Осака 2024” марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Японы залуу гүйгч Хирабаяши 42 км зайг хоёр цаг 06 минут 18 сeкундын амжилтаар түрүүлсэн бол Уганда улсын тамирчин С.Кисса мөнгөн мeдаль хүртжээ.

Тэгвэл манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга нар уралдлаа. Энэ жил 42 настай Б.Сэр-Од 2:10:10 цагийн амжилтыг үзүүлснээр олимпын оноогоо ахиулав. Түүнчлэн манай тамирчин  уралдааны явцад 25 км, 30 км зайн Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд “Парис 2024” олимпын наадамд уралдахаар бэлтгэж байгаа юм.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow