Хөвсгөлд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

9-р сарын 17, 2024 - 09:06
3 сарын өмнө
 0  13
Хөвсгөлд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн нь www.icc.mn сайтад мэдэгджээ. Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 26-ны өдрийн 16.20 цагт ГТТГ-аас онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, 09.15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, 09.16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 225 га талбай өртсөн.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow