Арав хоног сураггүй алга болсон бага насны ах дүү хоёрыг олж, хамгаалтад авчээ

9-р сарын 12, 2025 - 19:47
2 цагийн өмнө
 0  113
Арав хоног сураггүй алга болсон бага насны ах дүү хоёрыг олж, хамгаалтад авчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд алга болсон гэх дуудлага энэ сарын 2-ны өдөр /2025.09.02/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дуудлага мэдээллийн дагуу 10 настай Б.Отгонбаатар болон 12 настай Б.Отгоншагай нарыг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, цахим сүлжээнд тэднийг хайж буй зар мэдээллийг байршуулаад байсан юм. Эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж хүүхдүүдийг арав хоногийн дараа олсон байна. Мөн хоёр хүүг хүүхэд хамгааллын 108 төвд хамгаалалтад авсан аж. Харин бага насны хүүхдүүдтэй холбоотой мэдээлэл тул дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй юм байна. 

Share:
113

like

dislike

love

funny

angry

sad

wow