Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

3-р сарын 10, 2024 - 12:42
9 сарын өмнө
 0  16
Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 39 км зайд өчигдөр буюу гуравдугаар сарын 09-ний 15:14:04 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow