Үхрийн цул махны үнэ өсжээ
Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ.
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 15 642 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19 008 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурч 19008 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар өсөж 21880 төгрөгийн дундаж үнэтэй байна.