Амийг нь хөнөөгөөд цогцсыг нь хивсээр ороож, гудамжинд хаяжээ

5-р сарын 28, 2024 - 10:43
7 сарын өмнө
 0  1143
Амийг нь хөнөөгөөд цогцсыг нь хивсээр ороож, гудамжинд хаяжээ

Цагдаагийн байгууллагад хүн амины ноцтой хэрэг энэ сарын 21 өдөр бүртгэгджээ.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр бусдыг зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Сэжигтэн амийг нь хохироосноо мэдсэн даруйдаа  гэмт хэргээ нуун далдахын тулд цогцсыг хивсээр ороож гудамжинд хаясан байжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Share:
1143

like

dislike

love

funny

angry

sad

wow