Хутгатай этгээд хоёр хүүхдийн аминд хүрч, есөн хүнийг шархдуулжээ

7-р сарын 30, 2024 - 10:46
5 сарын өмнө
 0  54
Хутгатай этгээд хоёр хүүхдийн аминд хүрч, есөн хүнийг шархдуулжээ

Их Британийн Мерсисайд мужид хутгатай этгээд бусад руу халдсаны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, есөн хүн шархадсан байна.Хоёр хүний биеийн байдал маш хүнд байгааг мужийн цагдаагийн албанаас мэдээлэв.  


Хэргийг 17 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд түүнийг тэр даруй баривчилсан. Одоогоор ямар зорилготой бусад руу халдсаныг тогтоогоогүй байгаа ч терроризмын шинжтэй үйлдэл биш хэмээн үзэж байгаа аж.

Хэрэг нэгэн бүжгийн арга хэмжээний үеэр болсон бөгөөд халдлага гарахаас 10 минутын өмнө дуусах гэж байсан гэв. Тус арга хэмжээнд 6-11 насны хүүхдүүд оролцож байжээ. Их Британийн хаан Чарльз болон Ерөнхий сайд Кир Стармер нар халдлагын улмаас хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 


Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow