Х.Нямбаатар: Улаанбаатар хот 100 хувь өөрийн санхүүжилтээр метроны төслийг гүйцэтгэнэ

3-р сарын 14, 2024 - 14:00
9 сарын өмнө
 0  28
Х.Нямбаатар: Улаанбаатар хот 100 хувь өөрийн санхүүжилтээр метроны төслийг гүйцэтгэнэ

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын газар чөлөөлөлт болон метроны төслийн талаар мэдээлэл өгсөн юм. "Энэ онд метроны инженер, зураг ажил, техник хэрэгсэл татах ажил хийгдэнэ. 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажил явагдана. Ямар нэгэн нүүрсний төсөлтэй метро уялдахгүй. Улаанбаатар хот 100 хувь өөрийн санхүүжилтээр метроны төслийг гүйцэтгэнэ.  


Зургаан дэд төвийг санхүүжүүлэх асуудлыг бондоор шийдэхээр ажиллаж байгаа. АНУ-ын бодлогын хүү буурна гэдэг нь манай гаргах бондод эерэг мэдээ юм. Ажлууд эрчимтэй явж чадвал тавдугаар сарын эхэн үед санхүүгийн дөрвөн том төвд очиж бондын танилцуулгаа хийнэ. 

Х.Нямбаатар гэдэг хүн Засаг дарга болсноос хойш Улаанбаатар хотын газрыг дуудлага худалдаа зохион байгуулж олгох хуулийг батлуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон 30 га газрын олголтоос дуудлага худалдааны үнээ төлүүлж авна. Мөн Төв цэнгэлдэхийн эздээс төр өөрийн өмчлөлийн 51 хувийг буцааж авна. "Golden park", "King tower", "Хурд" гэсэн хорооллын 90 хувиас улсын сургууль цэцэрлэг байгуулах газрыг авсан. Зарим дийлдэхгүй газрын эзэнтэй тэмцэл явагдаж байна. Жишээлбэл "ээрмэл"-ийн Б.Мөнхжаргал гэх хүний эзэмшилд "Монноос", "Ээрмэл" орчмын бүх газар очсон. 115 дугаар сургууль руу зам гаргах гээд чадахгүй байсан. Шүүх дээр ялагдсан. Би уулзаж газраа чөлөөл гэсэн. Ирэх долоо хоногт уулзалт хийх, газар чөлөөлөх саналаа ирүүлж байна. Метро байгуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажил төвөгшил багатай явагдана.


Энэ жил Гермес, Таван шар, Драгоны авто замын уулзварт төмөр замын нүхэн гарц барих ажил дуусна" гэлээ.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow