Хийн дамжуулах хоолойн төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв

1-р сарын 20, 2023 - 10:04
2 жил өмнө
 0  7
Хийн дамжуулах хоолойн төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг өчигдөр /2023.01.19/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болохыг онцлов.

Тэрээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссыг шинээр байгуулахаар ажиллаж байгааг сайшаав.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хурдны автозам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow