Ц.Элбэгдоржийн гэх 700 мянган ам. долларын хаусын баримтыг нягталжээ
Mass.mn, isee.mn вэбсайтад тухайн байшингийн зургийг харуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хаус хэмээн танилцуулсан. Дээрх байшин нь АНУ-ын Массачуссетс мужийн Суффолк (Suffolk) захиргаанд харьяалагдах газар бөгөөд энэ захиргааны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн сайтаас (https://www.masslandrecords.com/Suffolk/ ) харахад Ц.Элбэгдоржийн Ануужингийн (Anuujin Elbegdorj) нэр дээр энэ байшин бүртгэлгүй байна. Харин энэ байшингийн эзэмшигчтэй хамтран ойролцоох өөр нэг байшинг эзэмшихээр моргейж авсан тухай мэдээлэл тус мужийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн албан ёсны вэбсайтад байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн Redfin вэбсайтад мэдээлснээр тус байшин нь 1987 онд худалдагдсанаас хойш өөр хүнд зарагдаагүй байгаа тухай мэдээлжээ. Эх сурвалж: Mongolian Fact-Checking Center