Цогцсоор хооллосон гэх ноходыг устгах боломжгүй гэжээ

4-р сарын 15, 2024 - 12:25
8 сарын өмнө
 0  1567
Цогцсоор хооллосон гэх ноходыг устгах боломжгүй гэжээ

Мансуурсан үедээ найз бүсгүйгээ хөнөөж, цогцсыг нь нохдодоо хаяж өгсөн байж болзошгүй гэх аймшигт хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан 47 настай Б гэгчийг цагдаагийн байгууллагаас саатуулан, цагдан хорьж, шалгаж байгаа билээ.


Тухайн этгээдэд хар тамхины шинжилгээ хийхэд “эерэг” гарсан, мөн гэрээс нь хар тамхины төрлийн бодис, хэрэглээнд ашиглагдах эд зүйлс ч баримтаар олдсон. Харин талийгаач Ц-н гэрийнхэн өнөөдрийг болтол оршуулах зан үйлээ хийж чадахгүй, хүлээсээр байна. Учир нь талийгаачийн гавлын, чөмгөний яснаас өөр эд зүйлс олдоогүй, түүнийг нь ч цагдаагийнхан шинжилгээ хийх шалтгаанаар хурааж аваад, ар гэрийнхэн нь өгөхгүй байгаагаас тэд шашны зан үйлээ хийж чадахгүй байгаа аж. Мөн талийгаачийг хэзээ, хэрхэн амиа алдсан, амиа алдсанаас ямар хугацааны дараа цогцос нь бүрэн бүтэн байдлаа алдсан зэргийг ч мэдэхгүй байгаа аж.  Хэрэгт холбогдогч өөрийн нэр дээрээ бүртгэлтэй дөрвөн автомашинтай байсан ба түүнийхээ гурвыг нь талийгаачийн нэр дээр шилжүүлээд байсан гэх мэдээлэл ч бий.


Хэрэг илрэх үеэр Б-ын хашаанд үүлдрийн гэх 12 нохой байсан ба тухайн ноход нь бүгд гэрчилгээтэй учраас цагдаагийнхан “устгах боломжгүй” гэсэн тайлбар хэлсэн ба хэрэгт холбогдогч Б-ын дүү нь тухайн нохдыг авч явж, хамаатан садан, найз нөхдөдөө тараан өгсөн гэх мэдээлэл байгаа аж.

Share:
1567

like

dislike

love

funny

angry

sad

wow