Х.Булгантуяа: Хоцорч ороод улсынхаа тэргүүнд загнуулчихлаа, хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд минь хоцорсонд уучлаарай
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоцорч ирж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд загнуулсан юм. Ерөнхийлөгч “Энэ хуралд хоцорч ирдэг сайд нар болиоч ээ! Бос чи. Х.Булгантуяа чи босч, энэ хүмүүсээс уучлалт гуй” хэмээсэн юм.
Харин ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Засгийн хурлаар Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслөө хэлэлцүүлээд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч бүрэлдэхүүний уулзалтад хоцорч ороод улсынхаа тэргүүнд загнуулчихлаа. Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд минь хоцорсонд уучлаарай” гэжээ.