Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдээд зугтсан этгээдийг олж тогтоожээ

3-р сарын 7, 2024 - 08:11
10 сарын өмнө
 0  26
Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдээд зугтсан этгээдийг олж тогтоожээ

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow