ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2-р сарын 7, 2024 - 08:38
1 жил өмнө
 0  21
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын  Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох юм байна. 

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй.

Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow