Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд нар хэзээ үгээ хэлэх вэ?

4-р сарын 10, 2024 - 07:52
8 сарын өмнө
 0  40
Х.Баттулга,  У.Хүрэлсүх,  М.Энхболд нар хэзээ үгээ хэлэх вэ?

 Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж өчигдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагатай холбоотойгоор  хариу тайлбар хийсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Ингэхдээ тэрбээр " 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ. Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн. Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. 


Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий.Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн арга барил, дэс дараалалтай байдаг. Энэ хэрэг дээр зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Уг хэрэгтэй Үндэсний Аюулын Байдлын Зөвлөл дэлгэрэнгүй танилцсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Улсын Их Хурал (УИХ)-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Бүгдийг нь цаасаар болон аудио бичлэгээр баримтжуулсан. Тэд мэднэ, түүнийг ил болгох хэрэгтэй хэмээсэн. Тэгвэл дээрх нэр дурдагдсан хүмүүс олон нийтэд үгээ хэлэх цаг болжээ.


 Тэгэхгүй бол сонгууль бүхний өмнө Улс төрийн зүтгэлтэн С. Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шоу хийдэг байдалд төгсгөл байхгүй болох нь. Олон нийт мэдэх эрхтэй.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow