Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэв

12-р сарын 13, 2023 - 16:19
12 сарын өмнө
 0  27
Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэв

 Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүндий нэгийнх нь ч бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Тэд бүгд 2020 онд томилогдсон. Тэднээс нэг нь шүүхээс ял сонссон. Тэр бол 2020 оны нэгдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвшүүлэн томилуулсан Г.Байгалмаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан мөнгө угаасан, гарын үсэг дуурайлган зурсан хэргээр шалгасан. Улмаар өнгөрсөн долоодугаар сард түүний зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах ял оноосон юм. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг шинээр томилохоор шийдсэн бололтой. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг нэр дэвшүүлжээ. Харин Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс хэн хэнийг чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.

Нэр дэвшигчидтэй хийх сонсголыг ирэх нэгдүгээр сарын 2-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулахаар болжээ

Нэр дэвшигчдийн товч намтрыг танилцуулъя.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан:

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 2019-2022 онд Орхон их сургууль, Эрх зүйч, бакалавр
  • 2008-2011 онд ШУТИС, Компьютерийн техник менежментийн сургууль /Програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны докторант/
  • 1997-1999 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургууль /Програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны магистр
  • 1992-1997 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургууль, /Програм зохиогч инженер мэргэжлээр компьютерийн ухааны бакалавр/ 

Мэргэшсэн байдал:

  • 2001 онд БНХАУ, Шанхай хотын East China Normal University, /Програм хангамж хөгжүүлэлт, програм хангамжийн төслийн менежмент/
  • 2013-2014 онд АНУ, Oracle University онлайн сургууль, /Төслийн менежментийн системийн мэргэшүүлэлт/
  • 2016 онд АНУ, BRAINBOK төслийн менежментийн олон улсын онлайн сургалт
  • 2019 онд Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн багц сургалт
  • 2021 онд Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Тэргүүн түшмэлийн багц сургалт

Эрхэлсэн ажил:

  • 2020 оноос одоог хүртэл Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргаар
  • 2016-2020 онд Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга
  • 2014-2016 онд Эй Ти Инженеринг ХХК, гүйцэтгэх захирал
  • 2011-2014 онд Нью Прогресс Групп ХХК, Мэдээлэл технологийн газрын захирал, дэд захирал
  • 2006-2012 онд Старс дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал
  • 2004-2011 онд Старсофт ХХК-г үүсгэн байгуулагч, төслийн удирдагч
  • 1997-2004 онд МУТИС, КТМС-д багш, ахлах багш

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Т.Сүхболд:

  • 1980 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 2012.11.20 Удирдлагын академи-Төрийн удирдлагын менежер
  • 2010.03.10 Цагдаагийн академи-Хууль зүйн ухааны магистр
  • 2005.06.09 Цагдаагийн академи-Эрх зүйч, ЦБ-ын ажилтан, бакалавр
  • 2001.06.20 Эдийн засгийн дээд сургуулийг-Эдийн засагч, бакалавр

Мэргэшсэн байдал:

  • 2001-2020 оны 9 сар хүртэлх хугацаанд “Төрийн удирдлагын менежер”, “Бодлогын баримт бичиг боловсруулах”, “Хүний нөөцийн менежмент”, “Эрх зүйн менежмент”, “Эрхэлсэн болон тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх сургалт” зэрэг дунд, богино хугацааны сургалтад дотоод, гадаадад суралцан мэргэжил дээшлүүлсэн.

Эрхэлсэн ажил:

  • 2023.09.06-ноос Цагдаагийн ерөнхий газрын дарга
  • 2020.07.31-2023.09.05 Эрүүгийн цагдаагийн албаны дарга
  • 2020.01.17-2020.07.30Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
  • 2018.01.16-2020.01.16Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2017.11.14-2018.01.15Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тасгийн дарга
  • 2017.03.16-2017.11.13 Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн
  • 2016.12.28-2017.03.15Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
  • 2013.02.08-2016.12.27Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч
  • 2011.01.20-2013.02.08 Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч
  • 2007.05.10-2011.01.20Хэнтий аймгийн цагдаагийн газартЭдийн засгийн төлөөлөгч
  • 2005.06.09-2007.05.10 Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 1998.01.20-2001.08.25 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа
Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow