Хаврын морин уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь нас эрсэдвэл Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө

2-р сарын 1, 2024 - 13:10
11 сарын өмнө
 0  24
Хаврын морин уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь нас эрсэдвэл Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө

Хүүхдийн амь насанд аюултай, өвлийн морин уралдааныг эсэргүүцэж ТББ, иргэдээс мэдээллээ.

Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан "Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины үсэргээ, уралдааныг хориглосон байдаг. 1996 оноос хойш 50 гаруй хүүхэд өвөл, хаврын морин уралдааны улмаас амиа алдсан байдаг. Гэвч эрх баригчид удаа дараа өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулж байна. Ийн дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Уяач улс төрчид Засгийн газарт нөлөөлж байна. Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулах юм бол гаднын улсад муухай харагдана. Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулж, хүүхдийн амь нас эрсдэх юм бол бид Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө. Хуулиас хориглосон асуудлыг лоббидох ажиллагааг эхлүүлэх юм бол хүүхдэд ээлгүй улс төрчдийг зарлана" гэв. 

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow