“Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ

1-р сарын 8, 2024 - 11:11
11 сарын өмнө
 0  73
“Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ.

Тус сумын онцгой байдлынхан ослын дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын  1.7 метрийн гүнтэй уснаас гаргажээ. Түүнд анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow