“Хамас” бүлгийн барьцаанаас дөрвөн настай охиныг суллажээ

11-р сарын 27, 2023 - 15:11
1 жил өмнө
 0  35
“Хамас” бүлгийн барьцаанаас дөрвөн настай охиныг суллажээ

Израил болон Палестины зэвсэгт Хамас бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрт хүрч, дөрөв хоногийн хугацаанд хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоон, барьцааны иргэдийг суллуулах шийдвэрт хүрч чадсан. Энэ хэлэлцээний дагуу дөрвөн хоногийн хугацаанд 50 иргэнийг Хамас бүлэг суллана, хариуд нь Израилд хоригдож буй 150 палестин иргэнийг суллуулна гэж тохироод байгаа. Өнгөрсөн хугацаанд иргэдийг суллах гурван ч удаагийн ажиллагаа болж өнгөрлөө. Хамгийн сүүлийн гурав дахь солилцоогоор 14 Израил иргэн, 3 гадны иргэнийг Хамас бүлэг сулласан бол Израилын тал 39 палестин иргэнийг суллаад байна.

Хамас бүлэг өнөөдөр дөрөв дэх удаагаа барьцааны иргэдээс суллана гэж мэдэгдсэн. Хамас бүлгийн барьцаанаас сүүлд суллагдсан иргэд дотор Америк-Израилын давхар иргэншилтэй дөрвөн настай Абигейл Идан байсанд ард иргэд, олон улсын удирдагчид баярлан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.

Жое Байден АНУ-ын ерөнхийлөгч “Бяцхан Абигейл Идан Хамасын барьцаанд байхдаа 4 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэр багадаа 50 хоног барьцаанд байлаа. Өнөөдөр түүнийг барьцаанаас суллагдсанд бүх америкчуудын өмнөөс талархаж, залбирч байгаагаа илэрхийлье. Барьцааны иргэдийг суллах явж цаашид үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow