Хүний наймааны хэргээр саатуулсан онгоцонд нисэх зөвшөөрөл олгожээ

12-р сарын 25, 2023 - 15:52
12 сарын өмнө
 0  122
Хүний наймааны хэргээр саатуулсан онгоцонд нисэх зөвшөөрөл олгожээ

300 гаруй энэтхэг зорчигчтой онгоцыг хүний наймааны хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн Пүрэв гаригаас хойш Францын Ватри нисэх онгоцны буудалд саатуулсан. Тодруулбал, зорчигчдыг хүний наймааны хохирогч байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр өдрийн турш Францын прокурорууд байцаасан байна. Ватри нь Парис хотоос зүүн зүгт 150 км зайд орших нисэх буудал юм. 300 гаруй зорчигчоос хоёр зорчигчийг тусгайлан Баасан гаригаас хойш шалгасан байна.

Тэгвэл өнөөдөр Францын эрх баригчид "Airbus A340″ онгоцонд нисэх зөвшөөрлийг нь олгожээ.

"Airbus A340″ онгоц Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра нисэх онгоцны буудлаас Никарагуа руу ниссэн бөгөөд замдаа шатахуун цэнэглэхээр Ватрид зогссон аж. Энэ үеэр онгоцонд хүний наймааны хохирогчдыг тээвэрлэж явж болзошгүй гэх мэдээллийг эрх баригчид авсан байна. Онгоцыг түр саатуулсны дараа шүүгчид, өмгөөлөгчид, орчуулагчдын баг ирж, нисэх буудлыг түр хугацаанд шүүх танхим болгожээ. 

Share:
122

like

dislike

love

funny

angry

sad

wow