Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар алагджээ

10-р сарын 18, 2024 - 08:48
4 өдрийн өмнө
 0
Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар алагджээ

 Газын зурваст дайн өдөөсөн халдлагыг зохион байгуулагч, Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синварыг 2023 оны 10-р сарын 7-ны өдөр устгасан болохоо Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдлээ. 


Синвар урьдчилан төлөвлөсөн тусгай ажиллагааны үеэр бус Газын өмнөд хэсэгт Рафах орчимд тулааны талбарт амь үрэгдсэн болохыг эх сурвалж баталж буй. Израилийн цэргүүд цохилт өгсөн барилгын нурангиас Яхья Синвартай тун төстэй ч толгойдоо шархадсан цэргийн хувцастай эрэгтэй цогцсыг олжээ. Улмаар ДНХ шинжилгээг хийж үзэн Яхья Синвар мөн болохыг тогтоосон байна. 


Одоогоор Хамас бүлэглэлийн зүгээс удирдагчийн үхлийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Синвар амиа алдсан нь “Дэлхийн хувьд сайн явдал тохиосон өдөр” хэмээж, Хамасын барьцаалсан хүмүүсийг суллаж дайныг зогсоох боломж хэмээсэн юм.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow