40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл өчигдөр замдаа гарчээ
Гэр бүлээрээ 40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл өчигдөр замдаа гарлаа.
Тодруулбал, тэд Монголоос АНУ хүртэл машинтай аялах юм. Ингэхдээ дэлхийн 40 улсаар дайран өнгөрөх бөгөөд туулах нийт замын урт 44,000 км байна гэж тооцоолжээ.Тэд дөрвүүлээ аялах бөгөөд аав ээж нь хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулах том зорилго тээхээс гадна гэр бүлээрээ мартагдашгүй дурсамж бүтээхээр ийнхүү аялалаа эхлүүлээд байгаа юм.
Мөн үүний зэрэгцээ Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн говийн баавгай мазаалайгаа хамгаалахаар #savemazaalai нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ онцолж буй.