Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн сумын Засаг даргад хариуцлага тооцуулахаар болжээ

3-р сарын 5, 2024 - 16:38
10 сарын өмнө
 0  14
Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн сумын Засаг даргад хариуцлага тооцуулахаар болжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-н хүртэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга “Г” нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, зээл, авто тээврийн хэрэгслийг худал мэдүүлсэн нь холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow