Казахстанд "Салтанатын хууль" -ийг баталжээ
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгджээ. Бишимбаев Салтанат Нукеноваг гэр бүлийнхээ ресторанд хэрцгийгээр зодож буйг харуулсан камерын бичлэгийг шүүхээс цахимаар цацсан.
44 настай Бишимбаевын шүүх хурал нь Төв Азийн 19 сая хүн амтай тус улсад анх удаа онлайнаар цацагдаж байгаа шүүх хурал болж байгаа юм. 31 настай Нукенова арваннэгдүгээр сард нөхрийнхөө хамаатан садны нэгнийх нь ресторанд нас барсан байдалтай олдсон юм. Тэрбээр тархины гэмтлийн улмаас нас баржээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн 2018 оны судалгаагаар Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас бардаг байна. Нукенова эмгэнэлтэйгээр нас барсны дараа тус улсын хэдэн арван мянган хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хатуу арга хэмжээ авахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурсан юм. Сенаторууд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог "Салтанатын хууль" хэмээх хуулийн төслийг баталжээ.
Шүүх хуралд Бишимбаев хэдэн долоо хоногийн турш гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм.