“Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ эргэн 1$ их наяд давж, хувьцааны ханш 8.2 хувиар өслөө

11-р сарын 12, 2024 - 07:06
1 сар өмнө
 0  9
“Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ эргэн 1$ их наяд давж,  хувьцааны ханш 8.2 хувиар өслөө

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар “Tesla” компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өсчээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ эргэн нэг их  наяд ам.доллар давжээ.


Энэ онд “Tesla”-ийн хувьцааны ханш 29 хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.03 их наяд ам.доллар хүрээд байна. Өөрөөр хэлбэл эргэн энэ үнэлгээнд хүрсэн “S&P 500 Index”-д бүртгэлтэй долоон компанийн нэг болж байна.


Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирээд татвар бууруулж, зохицуулалт зөөлрүүлэх арга хэмжээ авна гэсэн хүлээлт АНУ-ын компаниудын хувьцааны өсөлтийг дэмжээд байгаа юм.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow