Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заах заалт дэмжигдсэнгүй, гишүүдийн дунд мөн маргаан дагуулав

6-р сарын 20, 2023 - 13:07
2 жил өмнө
 0  18
Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заах заалт дэмжигдсэнгүй, гишүүдийн дунд  мөн маргаан дагуулав

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр англи хэлийг хэддүгээр ангиас заах ёстой вэ гэдэг асуудал маргаан дагуулсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж, 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заахаар тусгасан байв. Гэвч Байнгын хорооны хуралдааны үеэр энэхүү заалт нь олонхийн дэмжлэг авсангүй.

Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлэг байнгын хороон дээр болж англи хэлийг бага ангиас нь заах заалт унажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням “Боловсролын ерөнхий хууль дахь англи хэл унав. Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ, харамсалтай” гэж жиргэжээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн олонх нь Англи хэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна аа, Г.Дамдинням гишүүнээ, бүү бухимд. Хүүхдийн ирээдүй, Монголын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө гэх сэтгэл зүрхтэй гишүүд олон бий. Жуулчид англиар яриад байх юм, англи хэл сурахаас гэж буй манай төгсөлтийн найз бас байна аа байна” гэжээ.

Байнгын хороон дээр англи хэлтэй холбоотой заалтыг унагасан гишүүдийг дурдвал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Э.Батшугар, Л.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, С.Чинзориг нар эсрэг санал өгчээ.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow