Б.Энхбаяр: Дээд шүүхийн шийдвэр юу юм гэчихээд, ард түмнээсээ яаж хуулийн хэрэгжилт шаардах уу. Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа!

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон, дээд шүүхийн шийдвэрээр нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан билээ. Гэвч тэрбээр УИХ-ын намрын чуулганыг дуустал нь хуралдаанд оролцсоор байсан юм. Тэрбээр өөрөө болон намаас нь, УИХ-аас "Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Шийдвэр албажиж ирсэний дараа яахыг шийднэ" гэх тайлбарыг өгсөн. Ирэх хаврын чуулганаар эсвэл ээлжит бус чуулган зарласан тохиолдолд Д.Цогтбаатарт холбогдох асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн эцсийн шийдвэртэй асуудлаар хуульгүй, шүүхгүй явъя гэдэг манлайллыг, хуулийн хэрэгжилтийг парламент, ард түмний өмнө Үндсэн хуулиар хариуцдаг субьект илэрхийлэх нь улс төр, эрх зүйн үр дагавартай.
Хууль юу юм, шүүхийн шийдвэр юу юм гэчихээд, ард түмнээсээ яаж хуулийн хэрэгжилт шаардах уу. “Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага ЗААВАЛ биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх үү. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа" гэх байр суурийг өөрийн твиттер хуудсаараа илэрхийлжээ.
Шүүхийн эцсийн шийдвэртэй асуудлаар хуульгүй, шүүхгүй явья гэдэг манлайллыг хуулийн хэрэгжилтийг парламентын(ард түмний) өмнө Үндсэн хуулиар хариуцдаг субьект илэрхийлэх нь улс төр, эрх зүйн үр дагавартай. Хууль юу юм, шүүхийн шийдвэр юу юм гэчихээд ард түмнээсээ яаж хуулийн…






