Иргэдийн интернэт банканд нэвтэрч байсан этгээдийг интерполын шугамаар дайчлан баривчилжээ

10-р сарын 11, 2023 - 17:22
1 жил өмнө
 0  217
Иргэдийн интернэт банканд нэвтэрч байсан  этгээдийг интерполын шугамаар дайчлан баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт холбоотой гэмт этгээдийг Турк Улс руу оргон зайлсан гэдгийг тогтоосон байна. Иймд "Г" гэгчийг интерполын шугамаар "Хөх" булант зараар эрэн сурвалжилж байсан юм.

Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг баривчилжээ. Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Share:
217

like

dislike

love

funny

angry

sad

wow