Б.Чойжилсүрэн: Би Ерөнхийлөгчтэй биечилж уулзаагүй сар болж байна
Цахим орчинд Б.Чойжилсүрэн сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зодуулсан гэх мэдээлэл цацагдсан. Эл мэдээлэл худал гэдгийг Б.Чойжилсүрэн сайд албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр, "Хуурамч хаягаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг шанаадсан гэх утгатай худал мэдээлэл гаргасан байна лээ. Тийм зүйл болоогүй. Би Ерөнхийлөгчтэй биечилж уулзаагүй сар болж байна" гэв.