Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн иргэн цас цэвэрлэж байхдаа нас барсан харамсалтай хэрэг гарлаа
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.09/ "СХД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр, 105-р сургуулийн дэргэд хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс очиж шалгахад, 48 настай эрэгтэй Б нь ил харагдах шарх, сорвигүйгээр нас барсан байсныг тогтоожээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Талийгаач нь гэмт хэрэгт үйлдэж, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэлээ гүйцэтгэж байх хугацаандаа ийнхүү нас барсан" гэв. Мөн шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй тул яагаад нас барсан шалтгааныг нь тодорхой хэлэх боломжгүй байна.