Ирэх сараас метроны геологийн судалгааны өрөмдлөг хийнэ

5-р сарын 27, 2024 - 09:53
7 сарын өмнө
 0  20
Ирэх сараас метроны геологийн судалгааны өрөмдлөг хийнэ

Ирэх зургаадугаар сараас метроны шугамын өрөмдлөгийн ажил эхлэх гэж байна.

Метроны шугамын геологийн урьдчилсан судалгааны цэгүүдийг тогтоож, өрөмдлөгийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа аж. Метроны ажлын урьдчилсан судалгаа болох геологийн цэгүүдэд таних тэмдэг тавьж байгаа бөгөөд тус байршил орчимд өрөмдлөгийн ажил эхэлнэ.

Нийт 40 байршилд дээрх цэгийг тавьсан байна. Өрөмдлөгийн ажил эхлэхээр дуу чимээ гарах, шавар шавхай болох зэргээр ард иргэдийн амгалан тайван байдал алдагдаж магадгүйг албаныхан анхаарууллаа.   

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow