Э.Бат-Үүл: 40 их наядыг хулгайлсан олигархууд түүнийгээ хамгаалахын тулд Ардчиллыг устгах ажлыг эхлүүлнэ гэдгийг мэднэ

5-р сарын 27, 2024 - 09:43
7 сарын өмнө
 0  61
Э.Бат-Үүл: 40 их наядыг хулгайлсан олигархууд түүнийгээ хамгаалахын тулд Ардчиллыг устгах ажлыг эхлүүлнэ гэдгийг мэднэ

"АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Хуульч Д.Оросоо нараас СЕХ-нд тогтоол ирсэн. Тийм учраас АН-аас тодруулга, тайлбарна авна" гэдгээ СЕХ-ноос мэдэгдээд билээ. Энэ тухайд Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,


"Улс төрийн боловсролтой хэн ч гэсэн, 40 их наядыг хулгайлсан олигархууд түүнийгээ хамгаалахын тулд Ардчиллыг устгах ажлыг эхлүүлнэ гэдгийг мэднэ. Эхэлж байна.

Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй хүнийг Дээд шүүх тодорхой заасан. Ингэсээр атал СЕХ хууль зөрчин АН-ыг сонгуульд оруулахгүй бол Ардчиллыг, АН-ын олон мянган гишүүдийг гэр оронгүй болгож гудамжинд гаргасан хэрэг болно. Тэмцэл гудамжинд шилжинэ. Энэ тэмцэлд бэлдэх хэрэгтэй, гишүүд ээ"


гэж цахим хуудаснаа бичжээ.

Share:
61

like

dislike

love

funny

angry

sad

wow