24 настай бүсгүйг машинаараа мөргөж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

3-р сарын 15, 2024 - 07:30
2 жил өмнө
 0  105
24 настай бүсгүйг машинаараа мөргөж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж  баривчилжээ

Сэлэнгэ аймагт 2024.03.12-ноос 13-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн. Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд, жолооч Та бүхэн: Замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох, зөрчил гаргагчид шаардлага тавьж, сэрэмжлүүлэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Share:
105

like

dislike

love

funny

angry

sad

wow