Ираны Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нарын зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нарын сууж явсан нисдэг тэрэг цаг агаарын таагүй байдлын улмаас уулархаг газарт осолдсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Нутгийн хойд хэсэгт өтгөн манантай байснаас цуваагаар явж байсан гурван нисдэг тэрэгний нэг нь ослын буулт хийхэд хүрсэн аж. Цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас аврагчид ослын газарт хүрэхэд хүндрэлтэй байна. Ерөнхийлөгч Раиси хөрш Азербайжаны хилийн ойролцоо далан нээх арга хэмжээнд оролцоод Ираны баруун хойд хэсэгт орших Табриз хот руу зорчиж байжээ. Ираны төрийн телевиз нисдэг тэргийг эрлийн баг олсон гэж мэдээлсэн зорчигчдын нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар өгөөгүй байгаа юм.
Нисдэг тэрэгний осолдсон байршлийг одоогоор тодорхойлоогүй байна.