Инфлүүнсерүүд сурталчилгаа хийх бол ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ

3-р сарын 19, 2024 - 10:25
9 сарын өмнө
 0  8
Инфлүүнсерүүд сурталчилгаа хийх бол ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ

Инфлүүнсерүүд сурталчилгаа хийх бол ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ, мөн нэр дэвшигч , эвсэл, намтай гэрээ байгуулсан байх шаардлагатай.

2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нам, эвслийн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног байх бөгөөд 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс зургадугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 29-нд товлосон билээ.

Нэг дэвшигчид нэгдсэн самбарт үнэ төлбөргүйгээр зургаа наана

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бүр сурталчилгааны үеэр өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлого, уриа үгээ илэрхийлсэн самбар байршуулдаг. Хүн тус бүр салбар байршуулж, гудамж талбай дүүрдэг. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч бүр нэгдсэн том салбар дээр өөрсдийн зургаа байршуулж, сурталчлахаар хуульчилжээ. Ингэхдээ мөнгө төлөх шаардлагагүй, зөвхөн зургаа л байршуулах юм байна. Энэ нь сонгуулийн зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж СЕХ үзэж байна.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр хоёр хуудастай сонин, хоёр хуудастай сэтгүүл, нэг хуудастай ухуулга хуудас тараах эрхтэй байхаар хуульчилсан.

Цахим сувгаар сурталчилгаа явуулах бол заавал бүртгүүлнэ

Нэр дэвшигчид дээр дурдсан хэвлэмэл материалаас гадна нийгмийн сүлжээ буюу цахим хуудсаараа сурталчилгаа явуулах бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/-нд бүртгүүлнэ. Ингэхдээ нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас, бусад цахим хуудас гэсэн ангилалтай байна. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ болон бусад гэдэгт сошиал орчинд олон дагагчтай олны танил, инфлүүнсерүүдийн /нөлөөлөгч/ хөтлөн явуулдаг пэйж хуудас, цахим сувгууд ч мөн багтаж байгаа аж. Хэрвээ эдгээр хүмүүс хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах бол заавал бүртгүүлнэ гэсэн үг.

Хэрвээ бүртгүүлээгүй цахим сүлжээгээр сурталчилгаа явуулбал тэр даруй сошиал хаягийг нь хязгаарлах арга хэмжээ авна. Мөн цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлэхээр заажээ.

 Ухуулагч нарыг ихдээ 330 мянгаар урамшуулж болно

УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн  нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагчийг хамааруулна.

Мөн улс төрийн нам, эвсэл нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно. Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ухуулагч нар ихдээ 330 мянган төгрөгийн хөлсөөр ажиллана.

 Шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсооно

2023 онд оруулсан өөрчлөлтөөр иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан. Тэгэхээр 2024 оны оны гуравдугаар сарын 29-ны өдрөөр улс орон даяар шилжил хөдлөгөөнийг зогсооно гэсэн үг.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow