О.Батнайрамдал: УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчихлөө
УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал сонгуульд нэр дэвших хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өгсөн талаараа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа өөрийн албан ёсны цахим хаягтаа "Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө" гэжээ.